ГЕГ-ын Хяналт шалгалтын байцаагч Ням-Осор 60 төгрөгийн хахууль авч байгаа газар дээрээ баригдсан тухай бид мэдээлж байсан билээ.
Тэгвэл Эрүү, иргэний хялбар ажиллагааны шүүхээс Ням-Осор болон хахууль өгсөн болон зуучилсан Т, Э нарыг 30 хоног цагдан хорих таслан сэргиийлэх арга хэмжээ авлаа.
Уг таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд дараах үндэслэл тогтоогдвол мөрдөх байгууллагын санал болгосноор шүүхээс тогтоодог.
- эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, эсхүл оргон зайлсан;
- шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, эсхүл сүрдүүлсэн, эсхүл нөлөөлсөн, эсхүл тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;
- хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;
- урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно:
- энэ хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан нөхцөл;
- эд хөрөнгө, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа насанд хүрээгүй хүний эсрэг, эсхүл амь нас, эрүүл мэнд, бусад шалтгааны улмаас өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чадваргүй хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн;
- зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон;
Тус хэрэгт хэд хэдэн гаалийн ажилтнууд оролцон барааг хууль бусаар улсын хил нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахдаа Замын-үүд дэх хилийн боомтод ажиллаж буй гаалийн албан хаагч нарт албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус тушаал чиглэл өгч, өөрийнхөө танил этгээдүүддээ давуу байвал үүсгэж байсан урьдчилсан нөхцөл тогтоогдсон.
Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл үлдээх