Last days

Б.Энхтулга
2026-05-08

Х.Нямбаатар Нийслэлийн Засаг даргаар томилогдсон цагаасаа эхлэн олны аман дотор, нүдэнд ил явсаар өнөөдрийг хүрсэн. Түүний хийсэн, хийхээр санаархаж байгаа ажил болгон ямар нэгэн байдлаар шүүмжлэлд өртдөг. Өртөхөөс ч аргагүй юм. Бродюр сольж олны хараал идсэн, ТҮЦ ачиж худалдаачдын нулимсыг барсан, Туулаа сүйтгэх гэж байгаад эсэргүүцэгчдийн хараанд өртсөн. Ер нь эргээд нэг санах гээд үзээрэй. Х.Нямбаатар хотын дарга болсноосоо хойш олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ямар ажил хийв ээ гэж. Миний хувьд нэг хоногийн дотор зам зассан ажил нь л тод үлдсэн байна. Нөхөөстэй, онгорхой авто замуудыг шөнийн дотор л хэдэн км-ээр нь засаж янзлаад сүйд хийсэн дээ. Тухайн үед нээрээ л хийе гэвэл ганц шөнийн дотор л хийчихдэг юм байна гэж бодож байв. За тэгээд түүнээс хойш хаана л хэрүүл болж байна тэнд Х.Нямбаатар явж байдаг болсон доо.

Х.Нямбаатарыг энэ сардаа багтаан Хотын даргаас чөлөөлнө гэсэн яриа гарав

Үе үе л Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлж өөр хүн томилно гэх яриа гардаг. Гэхдээ энэ удаагийнх арай өөр түвшний яриа бололтой. Түүнийг 14 хоногийн дотор явуулах тухай МАН дотор яригдаад эхэлсэн байна. Гол нь хэнийг хотын даргаар томилох тал дээрээ тохиролцож чадахгүй байгаа гэх. Э.Бат-Амгалан бол худлаа болсон. Х.Нямбаатартай сөргөлдсөн улс төрд ер нь л зодуулчихсан. Одоо хотын даргаар ирвэл хүлээн зөвшөөрөх хүн цөөхөн байх. Тийм учраас түүний нэр хасагдах нь тодорхой биз. Харин өөрийнхөө фракцаас хүн нэр дэвшүүлж магадгүй юм. За тэгээд МАН-д хотын дарга хийчихээр хүн мундах бишдээ Я.Содбаатараас эхлээд албан тушаал горьдсон бүхэл бүтэн арми бий. Тэднийх нь нэр гологдоод байвал Г.Занданшатар гэж хашир ч байна. Нөгөө талд Х.Нямбаатар шууд бууж өгөөд суудлаа тавьж өгөх үү гэдэг бас асуудал. Өчигдөрхөн өөрийн фейсбүүк хуудастаа оруулсан постыг харвал уушгиныхаа гурван судсыг тасартал тэмцэнэ гэсэн байсан. Уг нь уушгинд хэдэн сая хялгасан судас байдаг юмсан. За тэр ч яах вэ мань хүн тийм ч амархан бууж өгөхгүй л юм шиг. Уг нь сүүлд Н.Учралын өрөөнд ороод гарахдаа Нийслэл дээр очиж даам гараад А.Баярыгаа огцруулан Э.Бат-Амгаланг ялж санаа нь амарсан. Н.Учралын хүнийг НИТХ-ын даргаар тавьж өгөөд намар болтол хотын даргынхаа визийг даруулчихсан юм болов уу гэсэн үгүй бололтой. НИТХ-ын даргын суудлаа Н.Учрал дараагийн нүүдлээ шууд хийж байгаа юм шиг байна. https://graph.mn/news/5096  Хэсэг л бужигнах нь дээ.

Улаанбаатар хотын дарга хийж байх үедээ олон нийтэд таалагдсан улс төрч ер нь үгүй байх. Буусан хойноо харин сайн байж ээ гэдэг үнэлгээг авсан хүмүүс ганц нэг бий. Харин Х.Нямбаатар байгаа үедээ ч, буусан үедээ ч сайнаар яригдахгүй нь дээ. Гэхдээ мань хүнд нэг тийм үзээтэй чанар байна. Яаж ч хавчигдаж байсан сөхөрч өгдөггүй. Ямар нэгэн гаргалгаа гаргаад тэмцээд байдаг. Зөв явдаг бол улс төрд байх ёстой дүрийн нэг. Х.Нямбаатар нэг бол энэ суудалдаа тогтохоос өөр аргагүй өртэй эсвэл ялтай, нэг бол угаас ийм шазруун дийлэгдэх дургүй төрөлх зантай байх. Хэл амыг нь бодох юм бол хотоо авч явах аж ахуйн ажилд яг л тохирох хүн юм шиг. Тэгсэн мөртөө хийгээд гийгүүлээд байсан юмгүй. Сонгуулийн үеийн хоосон яриа амлалт шиг өдөр хоногууд нийслэлчүүд бидний тархийг угаасаар өдийг хүрчээ.

МАН дотроо дараагийн хотын дарга хэн байх вэ гэж ярилцаж байх зуур Х.Нямбаатар хотын даргын дүрээр сүүлийн өдрүүдээ гутлаа тосолж, саарал цамцаа өмсөөд хэдэн даргаа дагуулаад хотын дүүргүүдээр хэсэж өнгөрөөж байгаа юм уу даа...

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

PLEASE 2 Дэмжигчдийг бас дэлхийгээс зайлчвал

Гуйя

Дэмжих үү?

0 0

Huuliin 2 saidiig ni utsan huuheldei bolgoj manai ulsaar duraaraa togloson hujaa nar

z

Дэмжих үү?

0 0

nyamdorj nyambbatar 2 hujaad urvaj huuliin 2 saidiig hujaa nar atgaj yu durtaigaa hiilee.

x

Дэмжих үү?

0 0

Нян сум 2 нийлж схд тойргоос Учрал Гарамжав 2ыг жийж хэрогийн авгай анужин шугар 2т тойрог гаргаж өгсөн Учралыг усалж тордож эрдэнэчимэгийн бичлэгийг хүртэл худалдан авч бөөцийлсөн тойргоос нь энэ 2 х

Мэдээ

Дэмжих үү?

1 0

Nyambaatar zailah heregtei: ard tumnee daralj, tatavariin mungu tsaas met urj bna.

Mongol

Дэмжих үү?

2 0

Нямбаатраас зөвхөн УБ - хот ч биш Нямбаатраас угтаа Монгол төр Үүрд салах шаардлагатай байна !

З. Хайлда

Дэмжих үү?

2 0
Newsletter Subscribe