2026 он эхлэхтэй зэрэгцээд хоёрдугаар сарын 28-ны өдөр Иран-АНУ-ын мөргөлдөөн эхэлснээс хойш дэлхийн бордооны үнэ 44 хувиар өсөж, 2022 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ.
Дэлхий даяар худалдаалагддаг бордооны 33хувь нь Ормузын хоолойгоор дамждаг бөгөөд одоогоор энэ зам бараг хаалттай байгаа нь бордооны үнэ өсөхөд хүргэж байна. Тухайлбал, дэлхийн аммиакийн нийлүүлэлтийн 23 хувь, хамгийн өргөн хэрэглэгддэг азотын бордооны 34 хувь, фосфатын нийлүүлэлтийн бараг 20 хувь тус хоолойгоор дамждаг байна.
Мөн Ираны дайн эхэлснээс хойш Bloomberg-ийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн индекс 9 хувиар өссөн байна. Энэ индекс нь улаан буудай, эрдэнэ шиш, шар буурцаг, сахар, кофе, хөвөн зэрэг гол бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг хэмждэг.
Өмнө нь бордооны үнэ өсөх үед удалгүй хүнсний үнэ мөн өсдөг байсан. Учир нь тариаланчдын зардал нэмэгдэхээр тариалалт багасаж, нийлүүлэлт бууч, улмаар хүнсний үнэ өсдөг байна.
Товчхондоо дэлхий даяар хүнсний үнийн шинэ өсөлт ойртож байна.
Эх сурвалж: Gan-Ochir Doojav
Сэтгэгдэл үлдээх