Б.Солонгоог Тагнуулын ерөнхий газарт шалгуулах хүсэлт өглөө

Ц.Чимэдцэеэ
2026-06-02

Эдийн засгийн ухааны Доктор Р.Даваадорж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга асан Б.Солонгоог Тагнуулын ерөнхий газар болон Авлигатай тэмцэр газарт шалгуулах хүсэлт өглөө.

Энэ үеэрээ “ИБУИНХУ-ын иргэн Марис Даффи, Ричард Боули нартай 2023 онд 1 сая 300 мянган фунт стирлингийн гэрээ хийж, сонгуулийн өмнө 2024 онд Засгийн газраас нууцын зэрэглэлд оруулж байгаад төсвөөс нөхөн олгосон асуудал бий. Энэ бол зөвхөн авлига бус, эрх мэдлийн асуудал харагдаж байна. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалтай ч холбоотой гэж харж байна. Энэ асуудлыг нэг мөр болгох, Монголын төр дахиж ийм байдалд хүрэхгүй байх ёстой тул Тагнуулын ерөнхий газарт хандаж байна” хэмээн мэдэгдлээ.

Мөн “Намайг ОХУ-д сурч байхад костьюм өмссөн дээрэмчид байдаг байсан. Өнөөдөр Монгол Улсад эрх мэдэлтнүүд компаниудыг рекетлэн мөнгө нэхэж аваад, гадаадын иргэдэд дамжуулж, сонгуулийн өмнө гаргаж байгаа нь яг дээрх дээрэмчидтэй адил байна” хэмээв.

Эдийн засгийн ухааны Доктор Р.Даваадоржийн ярьсан асуудалтай холбоотой манай редакцын бэлтгэж байсан дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж, уншаарай.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe