Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошуу орчим байрлах "Миний дэлгүүр"-т гарсан галыг унтрааж байсан гал сөнөөгч амиа алджээ.
Тодруулбал, гал гарч байна гэсэн дуудлага 10.28 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагын дагуу дөрвөн гал сөнөөгчтэй тасаг ирж, галыг унтраахаар дотогш нэвтэрчээ. Үүнээс нэг гал сөнөөгч амь эрсдэж, хоёр нь хөнгөн бэртсэн байна. Галыг унтраахаар нэмэлт хүч ирж, дөрвөн дүүргийн 6 ангийн 90 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Өмнө нь, Баянзүрх дүүрэгт болсон газын дэлбэрэлтийн улмаас онцгой байдлын гурван алба хаагч амиа алдсан билээ.
Сэтгэгдэл үлдээх