Ц.Раднаа гуай 100 метрийн зайд түрүүллээ

.Graph
2026-08-24

БНСУ-ын Тэгү хотын цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 22-ноос есдүгээр сарын 3-нд ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Өдгөө 92 настай Ц.Раднаа гуай тус тэмцээний 90+ насны ангилалд хурд хүчээ сорин уралдаж байгаа бөгөөд 100 метрийн зайд түрүүллээ.

Олон улсын хэвлэлүүд түүнийг "Хэзээ ч хурдаа сааруулшгүй алтан ахмад" хэмээн онцлон сурвалжилж байна. Түүний амжилтуудаас дурдахад,

  • Энэ оны хоёрдугаар сард Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо Олон улсын ахмадын наадамд 90-ээс дээш насны ангилалд гүйлтийн төрлүүдээр алт, мөнгөн медаль хүртэж, Олон улсын мастеруудын холбооны ерөнхийлөгч Сергей Бубка тэргүүтэй спортын зүтгэлтнүүдээс өндөр үнэлгээ авсан.

  • 2025 оны тавдугаар сард Тайванийн Тайпэй болон Шинэ Тайпэй хотуудад зохион байгуулсан ахмадын олимпод Ц.Раднаа гуай эх орноо төлөөлөн нийт 5 алтан медаль хүртэж бахдам амжилт тогтоов.

АНУ-ын Флорида мужид болсон танхимын ДАШТ-д Ц.Раднаа гуай 90-95 насны ангилалд дэлхийн рекордуудыг шинэчилсэн.

  • 200 метрийн гүйлт: 37.12 секундын амжилтаар Дэлхийн шинэ рекорд.
  • 1500 метрийн гүйлт: 7:55.12 минутын амжилтаар мөн л Дэлхийн дээд амжилт.
  • Нийт медаль: Тус тэмцээнээс тэрбээр нийт 6 алтан медалийг эх орондоо авчирсан юм.

Өмнөх мэдээг энд дарж, уншаарай.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe