О.Цогтгэрэл: Гурван шатны шүүхээр буруутгагдсан хүнд байр өгсөн нь харамсалтай

.Graph
2026-10-02

С.Зоригийн амийг хороосон хэрэгт гурван шатны шүүхээр ял авсан Т.Чимгээд хоёр удаа орон сууц олгосон баримтыг дэлгэсэн билээ. 

Энэ талаар Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл байр сууриа илэрхийлэв. Тэрээр "Энэ асуудлыг хэвлэлээс харсан. Монгол Улсад гурван шатны шүүх буруутай гэж үзсэн этгээдэд ийм зүйл яригдаж байгаа нь харамсалтай. Гэвч хуулийн процессыг тийм ийм гэж буруутгах нь зохистой эсэхийг мэдэхгүй. Энэ бол харамсалтай санагдсан. Гурван шатны шүүх буруутай гэж үзсэн нь ортой, үндэстэй зүйл байх гэж бодож байна. Манай нам С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг дээр Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Шаардлагатай бол УИХ дээр нээлттэй сонсгол хийж болох эсэхийг хууль, эрх зүйн хүрээнд судалж байна" гэлээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe