Комедиан Д.Амартүвшингийн "Либертари нам" ирэх сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ.
Намын үүсгэн байгуулагч Д.Амартүвшингийн мэдээлснээр өнгөрсөн хугацаанд Либертари намд 6 намаас хамтрах санал тавьсан байна. Уг саналуудыг харгалзаж үзээд намын гишүүд болон ТУЗ-ийн гишүүд АН-тай хамтарж ажиллахыг дэмжсэн тул ийнхүү шийдвэрээ гаргажээ. Либертари нам нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш намаа бүртгүүлэх хүсэлтийг Улсын дээд шүүхэд 4 удаа гаргасан ч УДШ-ээс тодорхой шалтгаануудын улмаас бүртгээгүй юм.
Сэтгэгдэл үлдээх