1996 онд болсон реппер Тупак Шакурын үхэлд Калифорнийн гудамжны бүлэглэлийн удирдагч асан Дуэйн “Кеффе Д” Дэвисийг есдүгээр сард гэм буруутайд тооцсон. Тэгвэл өнөөдөр буюу лхагва гарагт түүнийг яллах шүүх хурал болж, 40 жилийн хорих ял оноолоо.
Хэргийг сануулахад, алдарт реппер Тупак Шакур Лас Вегаст машинтай явж байхдаа дөрвөн удаа буудуулж, зургаан хоногийн дараа амиа алдсан байдаг. Түүний үхэл дэлхий нийтийг цочроож, тэр дундаа АНУ-ын хип хоп салбарын донсолгосон юм. Тухайн үед Тупак 25 настай байжээ. Дэвисийг зээ хүү Орландо Андерсоны өшөөг авах зорилгоор Тупак Шакурын амийг хөнөөх халдлагыг зохион байгуулж, буудлагад ашигласан зэвсгийг гаргаж өгсөн хэмээн буруутгасан юм.
Уг хэрэгтэй холбоотой нийтлэлийн унших
Сэтгэгдэл үлдээх