Төсвийн тодотголын хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Б.Жаргалан С.Цэнгүүн нар сургууль, цэцэрлэгийн байрны түрээсийн 13.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хасах санал гаргаж, улмаар гишүүдийн олонх дэмжсэн. Учир нь, Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын хамаарал үүнд холбогдсоноос болж нийтээр нь хассан юм. Төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийж батлахаас өмнө уг зардлыг нэмэх шаардлагатай. Яагаад гэвэл энэхүү 13.9 тэрбум төгрөгийн
Энэ санхүүжилтийг хассанаар Улаанбаатарын 22 сургуулийн 9900 хүүхдийн сурах эрх эргэн зөрчигдөж эхлэх аж. Уг асуудлаар УИХ-ын гишүүдээс тодрууллаа.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
Түгжрэлээс болж хүүхэд замд хэдэн цаг зарцуулдаг вэ. Хүүхэд аль болох гэртээ ойр сургуульд сурдаг байх зохицуулалт. Хувийн болон улсын сургуульд байрлалыг зөв зохицуулснаар олон асуудлыг шийднэ гэж боддог. Тэгэхээр зарчмын хувьд, бодлогын хувьд зөв. Гэвч танилцуулахдаа үл ойлголцол төрүүлчихлээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
Зарчмын хувьд гэрт ойр сургууль гэдэг нь зөв. Яагаад гэвэл олон хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь хангагдана. Түгжрэл буурна. Гэхдээ яг энэ асуудлыг бид улс төржүүлж болохгүй. Ерөнхий сайд Н.Учралтай холбоотой 3 гаруй тэрбум төгрөг, зөрүүлээд Тэсо компанитай холбоотой мэдээлэл гарсан. Хүүхдийнхээ анхдагч хэрэгцээ болсон энэхүү эрхийг хангахдаа тэрхүү санхүүжилтийг хууль бусаар, ямар нэгэн ашиг сонирхолд хөтлөгдөж, мөнгө угаах зорилгоор хийж байгаа бол гэмт хэрэг. Мөнгө нь ил тодоор захиран зарцуулагдаад хүүхдийн эрх хангагдаж байвал дэмжих ёстой.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:
Энэ саналыг унасан гэж би бодохгүй байгаа. Ер нь дэмжих ёстой. Гэхдээ гэнэт биш урт хугацаанд төлөвлөх хэрэгтэй. Бусад улс оронд бага ангийн болон цэцэрлэгийн хүүхдүүд 15 минутад алхаад сургууль дээрээ очдог. Ийм аюулгүй орчныг бүрдүүлэх ёстой.
Сангийн сайд З.Мэндсайхан:
Энэ хэрэгжээд явах ёстой. Өмнө нь зардал гаргачихлаа гээд байгаа юм. Хичээл есдүгээр сарын 1-нд эхэлсэн шүү дээ. Үүнтэй холбоотой зардлыг төсвөөс гаргаагүй. Нийслэлээс 11-р сар хүртэлх зардлыг, ингээд төсвийн тодотголыг баталснаар 11-р сараас он дуусталх зардлыг төсвөөс гаргана.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
Зарчмын хувьд сургууль гэртэй ойр байх ёстой. Төсвөөс мөнгө гаргаад сургууль цэцэрлэг барихын оронд бэлэн байгаа байрыг түрээслэх нь байж болох асуудал. Бид агуулга нь зөв байлаа ч Төсвийн тухай хуулийг зөрчсөнийг шүүмжлээд байгаа юм.
Хүүхдүүдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа сурвалжилгыг ЭНД дарж уншина уу.
Сэтгэгдэл үлдээх