УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хурал үймүүлсэн тул УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сануулга өглөө.
Тэрээр "Л.Энх-Амгалан сайд аа, та чуулганы танхимд байна. Хурал явагдаж байна. Инээж, хашгирахгүй дэгээ барина. Зарим Засгийн газрын гишүүнийг чуулганы хуралдаанд идэвхтэй оролц гээд хуралд шахаад оролцуулахаар орж ирчхээд үймүүлээд байх юм. Эхний удаа сануулга өгч байна" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх