УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн П.Ганзориг хотын газар чөлөөлөлт хэр явж байгаа талаар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авахыг хүссэн юм. Ажлын хэсэгт нийслэлийн удирдлагууд багтсан бөгөөд асуултад НЗДТГ-ын санхүүгийн албаны дарга хариулсан ч хариултыг хангалтгүй гэж үзэж Хотын даргыг дуудав. Харин Хотын дарга Х.Нямбаатар асуултад хариулахаар нэрээ өгсөн ч чуулган "тасалжээ".
Энэ талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Хотын дарга ирж байна уу. Чуулганы хуралдаанд ирээгүй хүмүүсийг ирсэн гэж нэр уншуулдгаа болих хэрэгтэй шүү. УИХ-ын Тамгын газар анхаараарай. Баахан хүн ажлын хэсэгт байгаа гэж нэр уншуулдаг ч ажлын хэсгээ төлөөлөөд хариулт өгч байгаа хүн байхгүй. Хотын дарга, удирдлагуудыг ирэхээр уг асуултад хариулуулъя" гэв.
Нэмэлт 14 цаг 55 минут
Хотын дарга Х.Нямбаатар хүрэлцэн ирж асуултад хариулж байна.
Сэтгэгдэл үлдээх