УИХ-аас баталсан ирэх оны төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьж, Засгийн газар дахин боловсруулах болсон. Харин процессын хувьд саад болж байсан Төсвийн тухай хуулийн төсөв батлах цаглабарыг өөрчилж, тус хуульд зохих нэмэлт оруулахыг УИХ яаралтай горимоор хэлэлцэн баталснаар Засгийн газарт "ногоон гэрлийг" нь асааж өглөө.
Ийнхүү энэ сарын 10-ны дотор УИХ-д өргөн барих чиглэлтэй Засгийн газар дахин төсвөө боловсруулж, УИХ-ын гишүүдэд танилцуулж эхэлсэн байна.
Мөн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн цахим хуудаснаа мэдээлснээр, "Чуулганаар төсөв хэлэлцэх дэгийг дахин боловсруулахаар болсон" гэв. Ямартай ч Засгийн газраас танилцуулсан "шинэхэн" төсвийн төсөлд хуучнаасаа 2.4 их наяд төгрөг хасахаар болжээ.
Ингэхдээ урсгал зардлаас 1.4 их наяд, хөрөнгийн зардлаас 0.8 их наяд, гадаад зээлийн ашиглалтаас 0.2 их наяд төгрөгийн зардлыг хасах аж.
Тухайлбал,
Мөн гадаад зээлийн ашиглалтаас үндэсний хиймэл дагуулын төслийн 211.6 тэрбум төгрөгийг хасахаар болсон байна.
Уг төсөлд 760.6 тэрбумыг гадаадын зээлээр хөрөнгө оруулна хэмээн танилцуулж байсан.
Зөвхөн ХСҮТ-ийн их засвар болон Хавдрын эмнэлэг барилга-2”-н дэд бүтцийг эхлүүлэхэд 7.9 тэрбум төгрөг нэмэгдүүлсэн. Харин хүүхдийн мөнгөн тэтгэмж, цалингийн суурь зэргийг хөндөөгүй үлдээжээ.
Сангийн сайд Б.Жавхлан дээрх байдлаар танасан төсвөө УИХ-аар дахин өргөн хүрээнд хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байгаа ба “Анхан шатнаас нь дахин тоонуудыг цуглуулах шаардлагагүй. Хялбаршуулсан байдлаар бэлдэж хуулийн төслийг өргөн барина” гэсэн. Иймдээ ч шуурхайлан энэ долоо хоногтоо УИХ-ын нэгдсэн чуулганд өргөн барьж магадгүй болоод байна.
Сэтгэгдэл үлдээх