UB Palace буюу Баянгол дүүргийн 6-р хороо Чингүнжавын гудамжинд байрлах 28025 м2 газрыг Хурд стандарт ХХК худалдаж авсан билээ. Ийнхүү тухайн газарт "Наадам центр-2" үйлчилгээний төвийг барина гэх мэдээлэл гараад амжсан.
Тэгвэл уг асуудлаар Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс тодруулахад “Миний хамаарал бүхий үүсгэн байгуулсан компанийн залуучууд дээр тухайн UB Palace-н газрыг эзэмшиж байсан хүмүүс ирээд, “худалдаж авах уу” гэж санал тавьсан юм билээ. Тэр газарт юу барихыг би мэдэхгүй байна. Тухайн компанийн залуучууд ямар төлөвлөгөө боловсруулахаа шийдээгүй байгаа гэсэн. Би сайн мэдэхгүй байна” гэх тайлбарыг өгөв.
Ташрамд, UB Palace-г нурааснаар үзвэр үйлчилгээний нэг суудлын үнэ хамгийн багадаа 150 мянган төгрөгт хүрнэ гэдгийг жүжигчин Л.Сөрөлт харамсан хэлж байсан билээ.
Сэтгэгдэл үлдээх