Засгийн газрын өнгөрөгч лхагва гарагийн(2025.12.17) ээлжит хуралдаанаар 14 дэд сайд томилсон.
1. Эдийн засаг, хөгжлийн дэд сайдад Содномдаржаагийн Даваасүрэн
2. Гадаад харилцааны дэд сайдад Гомбосүрэнгийн Амартүвшин
З. Сангийн дэд сайдад Бат-Эрдэнийн Хулан
4. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдад Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ
5. Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдад Бэгзсүрэнгийн Энхтүвшин
5. Батлан хамгаалахын дэд сайдад Дашцэдэнгийн Баасандамба
7. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдад Батбаярын Мөнхтамир
8. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдад Баярсайханы Солонгоо
9. Зам, тээврийн дэд сайдад Гочоогийн Ганболд
10. Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын дэд сайдад Ганзоригийн Дашням
11. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад Баасансүрэнгийн Нямжав
12. Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдад Ганжавын Баярхүү
13. Эрчим хүчний дэд сайдад Сугаржавын Далхаасүрэн
14. Эрүүл мэндийн дэд сайдад Ганбаатарын Номин
Тэр даруй УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, уг шийдвэрээ цуцлахгүй бол Засгийн газрыг огцруулна хэмээн мэдэгдсэн.
АН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдааны шийдвэрээ танилцуулахдаа мөн дээрх байрь суурьдаа бат зогсож буй тухайгаа илэрхийллээ.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр чиг үүргийн давхцал ихтэй бодлогын яамдуудаас бусад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн зэрэг яамдын дэд сайдыг чөлөөлөх эсэх асуудлыг эрх баригчид ярьж эхэлжээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар Гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн болохдоо төрийн бүтцийг цомхон, чадварлаг болгох, зорилт танилцуулж байсан удаатай. Харин дэд сайдуудыг томилсон шийдвэрээ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийг биелүүлэх хүрээнд хэмээн тайлбарлаад байгаа юм.
Тус хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Монгол Улсын яамыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд тэргүүлнэ. Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна.
Дэд сайдтай холбоотой хуулийн зохицуулалтыг 2000 онд шинээр нэмж, 2015 онд хассан ч 2016 онд буцаан нэмж байжээ. Мөн "Монгол Улсын сайдын түр эзгүйд түүний үүргийг дэд сайд гүйцэтгэнэ" гэж байсан ба одоогоор хүчингүй болжээ.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд,
2000 оны 8 дугаар сарын 3-ны өдөр (дараах байдлаар дэд сайдын асуудал орж ирсэн)
18 дугаар зүйл
5.Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө мэргэшлийн үндсэн дээр хариуцах үүрэг бүхий дэд сайд байна.
Дэд сайдыг Монгол Улсын Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.
Монгол Улсын сайдын түр эзгүйд түүний үүргийг дэд сайд гүйцэтгэнэ.
2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр (бүрэн эрхийг нь хуульчилсан)
18′ дүгээр зүйл. Дэд сайдын бүрэн эрх
2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр (хассан)
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсгийн "сайд, дэд сайдаас" гэснийг "сайдаас" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 181 дүгээр зүйл, 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай
2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр (буцаад нэмсэн)
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд доор дурдсан агуулгатай 18⁴ дүгээр зүйл нэмсүгэй:
18⁴ дүгээр зүйл.Дэд сайдын бүрэн эрх
2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “тэргүүлнэ.” гэсний дараа “Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна.” гэж нэмсүгэй.
Ташрамд дурдахад, Засгийн газрын тухай хуульд зааснаар яамдыг чиг үүргээр дараах байдлаар ангилдаг.
Ерөнхий чиг үүргийн
1/Эдийн засаг, хөгжлийн яам;
2/Гадаад харилцааны яам;
3/Сангийн яам;
4/Хууль зүй, дотоод хэргийн яам;
Чиглэлийн
5/Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;
6/Батлан хамгаалах яам;
7/Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;
8/Боловсролын яам;
9/Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;
10/Зам, тээврийн яам;
11/Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;
12/Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;
13/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
14/Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;
15/Эрчим хүчний яам;
16/Эрүүл мэндийн яам.
Сэтгэгдэл үлдээх
Сайдууд нь нийлээд 10-13 сайд байхад хангалттай. Ингээд ажлаа явуулж чадахгүй бол солиод л явчих хэрэгтэй. Ачаалал дааж чадахгүй юм бол сайд байж үлийгээ хийх үү!!!
Зочин
Дэмжих үү?
0 0Ерөнхий чиг үүргийн яамдын дэд сайд нар нь үлдээд Чиглэлийн яамдын дэд сайдуудыг буцаах нь бас санадаг л санаа. Гэхдээ ССАЖЗЯ-ыг татан буулгах ер нь 10 дотор яамтай байхад л болно доо. Сайдууд 10-13 х
Зочин
Дэмжих үү?
0 0