Чуулган: Намуудын дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт орууллаа

Ц.Чимэдцэеэ
2024-12-13

УИХ-ын нэгдсэн чуулганаар Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 87 гишүүн дэмжсэнээр эцэслэн баталлаа.

Холбоотой нийтлэлийг энд дарж, уншаарай.

Уг хуулийн төсөлд нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг дурдагдсан хуульд нийцүүлж энэ онд багтаан УДШ-д хүргүүлэх байсныг ирэх оныг дуустал болгон өөрчлөх тухай юм.

Засгийн газраас өргөн барьсан төсөлд 2027 оны наймдугаар сарын 1 хүртэл хэмээн тусгасан байсан ч УИХ-ын эмэгтэй гишүүд нэгдсэн уг хугацааг ирэх оны 12 дугаар сарын 31-ны дотор хэмээн наашлуулсан.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийг зөрчсөн байж болзошгүй ба Үндсэн хуулийн цэцэд хандах үндэслэлтэй хэмээн мэгэжилтнүүд үзэж буй юм.

Чуулганы хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Намууд баталсан хуулийг дагаж мөрдөхгүй гээд байж болохгүй. Цаашид анхаармаах байна" гэсэн юм.

Харин түүний дараа УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Манай намд(МАН) намын тухай хуулийг өөрчлөх ямар ч шаардлага байхгүй. Та нарын(АН) гуйлтаар хийж байгаа" хэмээн хариуллаа.

Түүний энэ үг "Засгийн газар хамтарсан гэх хөнжлөө халуунаар нь авч үлдэхийн тулд дээрх төслийг өргөн барьсан" хэмээх таамгийг баталж өгөв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe